Онцлох нийтлэл:"Хөтөлбөрийн үнэлгээг боловсронгуй болгоход"

Т.Төрбат –Хэл, соёлын сургуулийн захирал, доктор, профессор

Их, дээд сургууль, коллежийн лекторуудад зөвлөх долоон алтан дүрэм

‘Continuing Professional Development’ in A Handbook for Teaching and Learning in Higher Education

Кредит систем-сургалтын хөтөлбөр-сонголт

Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийг багш, доктор

Sunday, June 16, 2013

Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд дээд боловсролын чанарыг сайжруулахад түлхэц болох нь

Н. Оюунцэцэг, Хэл соёлын сургуулийн багш, доктор

      Их, дээд сургуулийн эрэмбэ, сургалтын чанарын хүрээнд хэвлэгдэн гарч буй тус сэтгүүлийн энэ дугаарт судлаач миний бие дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгөх, тэдгээр шалгуур үзүүлэлтүүд нь манай орны их, дээд сургуулиуд нэн ялангуяа ХИС-ийн хувьд хэрхэн тусгалаа олох боломжтой талаар өөрийн саналыг, Сиднэй их сургуулийн туршлагатай харьцуулан та бүхэнд хүргэхийг зорьлоо. 

      Дээд боловсролын чанар, дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэ нь хоорондоо уялдаатай хэдий ч, шилдэг их сургуулийн тоонд багтах нь сургалтын чанарыг бүрэн тодорхойлно гэж хэлэх боломжгүй юм. Учир нь дэлхийн шилдэг их сургуулиудыг шалгаруулах хэд хэдэн шинжээчдийн баг өөрсдийн судалгаанд үндэслэж, жил бүр шилдэг их, дээд сургуулиудыг зарладаг. Тэдгээрийн судалгаандаа ашиглаж буй аргачлал, шалгуур үзүүлэлтүүд өөр хоорондоо ялгаатай төдийгүй бүх их сургуулиудад баримтлах боломжгүй байдаг. Түүнчлэн ихэнх тохиолдолд шилдэг 100 эсвэл 500 их сургуулийг эрэмбэлж байгаа нь тухайн эрэмбэд багтаагүй их сургуулиудын чанарыг хэрхэн тодорхойлох, эхний 100-д багтах эсвэл 200-д багтах нь чанарын үнэлгээнд ялгаатай байх эсэх талаар судлаачид асуудал дэвшүүлсээр байна.
2012-2013 оны дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлсэн мэдээллийг харвал ARWU (Academic ranking of world universities) –c гаргасан эрэмбээр дэлхийн шилдэг 500 их сургуулийг Харвардын их сургууль тэргүүлсэн байхад,  Times Higher Education World University Rankings –н эрэмбээр Калифорни Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль дөрөвт тус тус эрэмбэлэгдсэн байна. Харин QS World University Rankings- н эрэмбээр Масачустс Технологийн дээд сургууль нэгд, Харвардын их сургууль гуравт эрэмбэлэгджээ. (Ерөнхий үзүүлэлтээр гаргасан энэхүү эрэмбээс гадна шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргасан эрэмбүүд бий). Их, дээд сургуулиудыг ямар шалгуураар, хэн, хэзээ, хэрхэн яаж эрэмбэлж байгаа талаар авч үзье.

I. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаарх тойм
       1983 онд АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалт анх удаа U.S News & World Report –д хэвлэгдсэнээр их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудал нь олон нийтийн анхаарлыг ихээр татжээ. Үүнээс хойш нэлээд хэдэн орны томоохон хэвлэлүүд дотоодын их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээллийг нь олон нийтэд хүргэж эхэлсэн байна. Үүнд Их Британийн The Times, The Guardian.  Канадын Maclean’s, Европын The Times, Азийн Asiaweek зэрэг мэдээллийн хэрэгслийг дурьдаж болно. Одоогоор их, дээд сургуулиудыг эрэмбэлж, мэдээлэл нь дэлхий нийтэд танигдсан 3 шинжээчдийн баг байна. Эдгээр эх сурвалжийн талаар болон баримталдаг шалгуур үзүүлэлтүүдийн талаарх дэлгэрэнгүй тайлбарыг харъя.

1. ARWU (Academic Ranking of World Universities) 
ARWU гэсэн нэрээр олонд танигдсан дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох судалгааны баг нь  БНХАУ-ын Shanghai Jiao Tong их сургуулийн Дээд Боловсролын Хүрээлэнд хамаардаг. ARWU нь их, дээд сургуулийн эрэмбийг байгалийн шинжлэх ухаан болон математикийн салбар (Natural sciences and mathematics -SCI), инженер, технологийн болон компьютерийн шинжлэх ухаан (Engineering/technology and computer sciences -ENG), Амьд организм болон хөдөө аж ахуйн шинжлэх ухаан (Life and agriculture sciences -LIFE), Анагаах болон эм зүйн салбар (Clinical medicine and pharmacy- MED), нийгмийн шинжлэх ухаан (Social Sciences -SOC) гэсэн 5 салбараар гаргадаг. ARWU нь академик сургалт болон судалгааны ажлын гүйцэтгэлд үндсэн 6 үзүүлэлтийг баримталж их, дээд сургуулиудыг эрэмбэлдэг байна.
1. Тухайн их сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal  шагнал хүртсэн байдал -10%
2. Тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдаас Нобелийн шагнал эсвэл Математикийн салбарт нээлт хийсэн бүтээлд олгодог Fields Medal шагнал хүртсэн байдал- 20%
3. 21 салбар судлагдахууны хүрээнд хамгийн их ишлэл болсон судалгааны ажил- 20%
4. Nature and Science (N & S)- д хэвлэгдсэн өгүүлэл- 20%
5. Шинжлэх ухааны бүтээлийн ишлэлийн индекс (Science Citation Index- SCI) Нийгмийн шинжлэх ухаааны бүтээлийн ишлэлийн индэкс (Social Science Citation Index- PUB)- багтсан өгүүлэл- 20%
6. Тухайн их сургуулийн нэг хүнд ноогдох үзүүлэлт (дээрх 5 үзүүлэлтийн нийлбэрийг тухайн сургуулийн нийт багш, эрдэмтдийн тоонд хуваана) -10%
Хамгийн сүүлийн мэдээгээр дээр дурьдагдсан үндсэн 6 шалгуур үзүүлэлт дээр шинжлэх ухааны салбар тус бүрд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний шилдэг 20 сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо болон инженерийн салбарын судалгаанд зарцуулсан хөрөнгө гэсэн хоёр үзүүлэлт нэмэгдэж байгаа юм байна.

2. Times Higher Education World University Ranking
Британийн Times Higher Education сэтгүүлээс гаргадаг энэхүү их, дээд сургуулийн эрэмбэ нь Thomson Reuthers  - ийн ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийн баазад түшиглэдэг байна. Ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр их, дээд сургуулийг эрэмбэлэх бөгөөд сургалт, судалгаа, мэдлэгийн хөрвөлт, олон улсын түвшинд үнэлэгдэх байдал зэргийг багтаадаг судалгаа юм.

Шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан үзвэл:
Ерөнхий үзүүлэлт
Нарийвчилсан үзүүлэлт
Эзлэх хувь
Үйлдвэрлэлийн орлого- Инноваци
·         Үйлдвэрлэлд нэвтэрсэн судалгааны ажлаас орж ирэх орлого (багш, судлаач нэг бүрт ноогдох)
·         2.5%
Олон улсад танигдсан байдал
·         Тухайн их сургуульд ажиллаж байгаа олон улсын эрдэмтдийн тоог  дотоодын эрдэмтэн, судлаачдтай харьцуулсан тоон үзлүүлэлт
·         Тухайн их сургуульд суралцаж байгаа гадаад оюутны тоог дотоодын оюутны тоотой харьцуулсан тоон үзүүлэлт
·         3%




·         2%
Сургалт - сурах орчин
·         Нэр хүндийн судалгаа (сургалтын талаар)
·         Боловсролын доктор (Нэг багшид ноогдох)
·         Бакалаврын сургалтад элсэгчдийн тоо (нэг багшид ноогдох )
·         Нэг багшид ноогдох орлого
·         Бэлтгэн гаргаж буй бакалавр болон боловсролын докторын тоо
·         15%

·         6%

·         4.5%

·         2.25%

·         2.25%
Судалгаа-цар хүрээ, орлого, нэр хүнд
·         Нэр хүндийн судалгаа (судалгааны ажлын талаар)
·         Судалгаана ажлын орлого
·         Багш, судлаач нэг бүрт ноогдох өгүүлэлийн тоо
·         Олон нийтийг хамарсан судалгааны ажлын орлого/нийт судалгааны орлого

·         19.5%


·         5.25%

·         4.5%


·         0.75%
Ишлэл бүтээл- Судалгааны ажлын нөлөө
·         Ишлэл болсон бүтээл
·         32.5%

3. QS World University Rankings 

QS (Quacquarelli Symonds) нь дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ, бүс нутгаар нь эрэмбэлдэг. 2004-2009 оны хооронд Times Higher Education- тэй хамтран ажиллаж байсан. Одоо мэдээллээ бие даан гаргаж байна. QS нь их, дээд сургуулийн эрэмбийг тогтоохдоо үндсэн 5 шалгуур үзүүлэлтийг баримталдаг. QS-ийн нэг давуу тал нь бий болсон мэдээлийн санд түшиглэхээс гадна өөрсдөө судалгаа явуулж зарим мэдээллийг олж авдагаараа бусдаасаа ялгардаг. 
1. Академик үнэлгээ -40%
Тухайн салбарт ажиллаж буй мэргэжил нэгтэй, салбартай хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаачдаас их, дээд сургуулиудын талаар судалгаа авдаг. Тухайн судалгаанд оролцож саналаа өгсөн эрдэмтдийн ерөнхий мэдээлэл (нэрс, эрхэлж буй албан тушаал, бүс нутаг) олон нийтэд ил тод байдаг.  
2. Факультат, оюутны тооны харьцаа -20%
Тухайн факультатын бакалавр, магистр, доктортантурт суралцаж буй оюутны тоо, хэдэн үндсэн багштай талаарх мэдээлэлд анализ хийх энэхүү аргачлал нь олон судалгаанд мэдээллийн эх сурвалж болдог.  Нэг багшид ноогдох оюутны тооны харьцаа тухайн багшийн ажилдаа хандах байдал, үр дүнтэй ажиллаж чадах эсэх талаарх мэдээллийг өгөх үзүүлэлт болно гэж үздэг. 
3. Ишлэл болсон бүтээлийн факультатад ноогдох хэмжээ -20%
QS нь 2004-2009 оны хооронд ишлэл болсон бүтээлийн талаарх мэдээллийг Thomson Reuthers- ийн мэдээллийн баазад түшиглэж байсан бол сүүлийн жилүүдэд Scopus болон Elsiver мэдээллийг ашиглаж байна. Энэхүү арга нь сүүлийн таван жилд ишлэл болж байгаа бүтээлийн тоог нийт ажиллаж байгаа багш, эрдэмтдийн тоонд хуваадаг байна. 
4. Ажил олгогчийн үнэлгээ -10%
Төгсөгчдийг ямар байгууллага, ямар шалгуурын үндсэн дээр ажилд авч байгаад хийдэг судалгаа. Энэ нь академик үнэлгээний аргачлалтай нэгэн адил ажил олгогч нарыг судалгаанд хамруулснаар мэдээллийг олж авдаг.  
5. Гадаад харилцаа -10%
Тухайн их, дээд сургуулийн олон улсад хэрхэн нээлттэй болсон байгаад дүгнэлт хийдэг. Өөрөөр хэлбэл багш, эрдэмтдийн хэдэн хувийг олон улсын эрдэмтэн судлаачид эзэлж байна, хэдэн орны оюутан суралцаж байгаа зэрэг мэдээлэлд анализ хийдэг байна. 
ARWU, Times Higher Education, QS нь дэлхийн их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлын хүрээнд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн багууд юм.  

II. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх асуудлыг тойрсон шүүмжлэл  
        Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг хэн, хэрхэн эрэмбэлдэг талаар бид авч үзлээ. Шинжээчдийн баг өөрсдийн боловсруулсан шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд шилдэг их, дээд сургуулиудын эрэмбийг гаргаж түүнийгээ олон нийтэд танилцуулж байгаа нь нэг талаас дэлхийн олон их, сургуулиудын талаарх мэдээллийг нэг дороос авч болох боломжийг хэрэглэгчдэд олгох, өөрсдийн сургуулийг хэрхэн эрэмбэлэгдэж байгааг анхаарч цаашдаа хэрхэн ажиллах талаарх стратеги боловсруулах талаар их сургуулиудын удирдлагад санаа өгөх, бодлого боловсруулагчид болон засгийн газруудад аль сургуулийн судалгаанд санхүүгийн дэмжлэг олгох талаар шийдвэр гаргах зэргээр нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэх болжээ. Гэвч их, дээд сургуулиудыг эрэмбэлж буй асуудал, хэрэглэж буй аргачлалын талаар судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлж, шүүмжлэх нь олонтой. 

        Мэдээлэл олж авах ба боловсруулах үйл явцын талаар 
Их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоож байгаа үндсэн гурван эх сурвалжийн тухай бид авч үзсэн. Тэдгээр нь өөр хоорондоо ялгаатай шалгуур үзүүлэлтийг баримталж байна. Шалгуур үзүүлэлтэд ашиглаж байгаа мэдээ, баримтыг тухайн их, дээд сургуулиудтай харьцаж авахаас илүү хөндлөнгийн байгууллагаас мөн томоохон агентлагуудын мэдээллийн баазад байгаа баримтад тулгуурлаж анализ хийж байна. Энэ нь судлаачдын зүгээс дараах дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. Их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явц нь оролт (элсэгчид, багш, эрдэмтдийн тоо), гаралт (шалгалтын оноо, төгсөгчид, судалгааны ажлын үр дүн) илүү анхаарч явц (сурах орчин, судалгааны ажлын болон хөгжлийн явц, шинэчлэл) болон үр дүнд (оюутны чадвар, чадамж, хөдөлмөрийн зах зээл дээр эзэлж буй байр суурь) зэргийг төдийлөн анхаарахгүй байна. Тиймээс эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн оновчтой, үр дүнтэй болгох талаар судлаачид, шинжээчид анхаарал хандуулж, асуудал дэвшүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.
        Ишлэл болсон бүтээлийн талаар  
Их, дээд сургуулийг үнэлэх чухал үзүүлэлтүүдийн нэг бол тухайн сургуулийн эрдэмтдийн бүтээл, судалгааны ажил билээ. Энэ ч утгаараа дээрх эх сурвалжуудын шалгуур үзүүлэлтэнд ишлэл болж буй бүтээлийн эзлэх хувь өндөр байдаг. Гэвч одоогийн байдлаар энэ нь зөвхөн англи хэлээр бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажилд анализ хийх төдий байгааг олон судлаачид шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл олон арван эрдэмтдийн эх хэлээрээ бичсэн судалгааны ажил огт үнэлэгдэхгүй байгаа юм. Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар одоогоор шийдэлд хүрээгүй байна.

       Эдийн засгийн нөлөөлөл
Улс орнуудын эдийн засгийн байдал тухайн улсын их, дээд сургуулиудын сургалт, судалгаанд шууд нөлөөлдөг. Хөгжиж буй орнуудын их, дээд сургуулиудын  сургалтад хэрэглэгдэж буй техник, технологи, судалгаанд зарцуулах хөрөнгө зэргээрээ хөгжингүй орнуудын их сургуулиудтай өрсөлдөхөд асар ялгаатай байх нь ойлгомжтой. Тийм ч учраас дэлхийн шилдэг их сргуулиудын жагсаалтад АНУ, Их Британийн их сургуулиуд өндөр хувь эзэлж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн байдал нь тухайн их сургуулийн олон улсад нээлттэй байх, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаад оюутнуудыг сургах  зэрэг асуудалд шууд нөлөөлөх хүчин зүйл болно. Гадаадын нэртэй эрдэмтэд, судлаачдыг урьж ажиллуулах бололцоо хөгжиж буй орнуудын их сургуулиудад туйлын бага, түүнчлэн тэтгэлэгт хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг гадаад оюутнуудын анхаарлыг татах бололцоо ховор тул оюутнууд хөгжилтэй орны их сургуулиудыг сонгон суралцдаг. Харин эдийн засгийн чадамжтай улс орон эдгээр асуудлыг төвөггүй зохицуулж чадаж байгааг Япон улсын жишээнээс харж болно.  Япон улс дээд боловсролын салбартаа шинэчлэл хийх, улмаар дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтах талаар олон арга хэмжээ авч ажиллаж байгаагийн нэг нь гадаад оюутны тоог 2020 гэхэд 300000 хүргэх зорилт тавьжээ.Үүний тулд тэтгэлэгт хөтөлбөр зарлаж гадаад оюутнуудынхаа тоог нэмж байгаа юм. 


III. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүд нь Монгол улсын их, дээд сургуулиудын хөгжилд түлхэц болох тухай

         Монгол улсын их, дээд сургуулиуд Азийн цаашлаад дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын эрэмбэд дээгүүр жагсахын тулд нэлээд хэдэн жилийн төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай. Шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд ямар асуудалд илүү анхаарах хэрэгтэй талаар ХИС-ийн жишээн дээр авч үзье. 

       1. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийх шаардлагатай 
Энэ хүрээнд цогц үйл ажиллагаа зохион байгуулах шаардлагатай байна. Учир нь техник, технологи хурдацтай хөгжиж байгаа өнөө үед дэлхийн шилдэг их сургуулиудын хөтөлбөрийг онлайн хэлбэрээр сонгон сурах боломж нээлттэй болсон. Олон улсын хөрөнгө оруулалттай их, дээд сургуулиуд Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Азийн болон дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад сурах санхүүгийн боломжтой хэрэглэгчдийн тоо өсч байна. 
Ийм нөхцөлд бид уламжлал болгон баримталж ирсэн хөтөлбөрүүдийг эргэн харах шаардлагатай. Улмаар өөрсдийн брэнд хөтөлбөрүүдийг санал болгож хэрэглэгчийг татах нь зүйтэй болов уу?. ХИС-ийн брэнд сургалт бол яах аргагүй гадаад хэлний сургалт, үүгээрээ ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн. Гэвч энэ нэр хүндийг цаашид хадгалах мөн их сургууль гэдэг утгаарааа бусад мэргэжлүүдийг олонд таниулахын тулд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд зайлшгүй анхаарах хэрэгтэй.
         Сургалтын хөтөлбөрийн хүрээнд агуулгын өөрчлөлтийг хийхийн зэрэгцээ кредит тогтолцоог бүрэн утгаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Сургалтын хөтөлбөрийг агуулгын түвшинд авч үзвэл мэргэжил тус бүр дээр анхаарах тодорхой зүйлс байх нь ойлгомжтой. Гэвч ерөнхийд нь авч үзвэл, орчин цагт тухайн мэргэжил эзэмшиж буй суралцагч ямар мэдлэгийг, ямар түвшинд эзэмшсэн байх шаардлага тулгарч буй талаар судалгаанд үндэслэх хэрэгтэй. 
Жишээ нь: Багш бэлтгэх сургалтын хөтөлбөрт сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллах арга зүй, Суралцагчдын сэтгэлзүйн онцлог сургалтанд нөлөөлөх тухай, Орчин цагийн боловсрол судлалын чиг хандлага, нийгэм ба хүмүүсийн харилцаа, боловсролын салбарын шинэчлэл зэрэг олон хөтөлбөрийг санал болгож болох юм. Орчин цагт эдгээр асуудлыг мэдэхгүйгээр боловсролын салбарт ажиллах боломжгүй болжээ. Товчоор хэлбэл боловсролын салбарын дотоод болон гадаад өрсөлдөөний талбарт бид санал болгож буй хөтөлбөрөөрөө өрсөлдөх шаардлагатай байна.
        Харин тэдгээр хөтөлбөрүүдийг сонгон суралцах боломжийг кредит системийг бүрэн хэрэгжүүлснээр хангах боломжтой болно. Үүний үр дүнд суралцагч оноосон хэдэн тооны хичээлийг судлах биш заавал судлахаас гадна ирээдүйн ажил мэргэжлийн хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөрүүдийг сонгон судлах боломж бүрдэнэ. Улмаар энэ нь тухайн сургуулийн хөтөлбөрийг бусад их сургуулиас ялгаж өгөх онцлог болох юм. 
        Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуурт магистр, докторын оюутнуудын тоо чухал үзүүлэлт болсон байдаг. Нөгөө талаас олон суралцагч хамруулснаар амжилт гаргах төгсөгчдийн тоо нэмэгдэх магадлал өндөр тул анхаарал зайлшгүй хандуулах шаардлагатай. Тиймээс энэхүү кредит системийг магистрын сургалтад илүү хэрэгжүүлэх боломжтой юм. Магистр, докторын сургалтад хувь хүний сонголт илүү нөлөөлдөг. ХИС-ийг сонгон магистр, докторын сургалтанд суралцагчдын ихэнх нь хэлшинжлэл, боловсрол судлалын (нэн ялангуяа гадаад хэлний заах аргазүй) салбарт байдаг. Тиймээс ‘Боловсрол судлал’ гэдэг ерөнхий нэрийн доор бид олон хөтөлбөр санал болгож түүгээрээ бусад их сургуулиудаас ялгарах боломжтой. Жишээлбэл: Сидней их сургууль ‘Боловсрол судлалын магистр - ... чиглэлээр мэргэшсэн’ гэсэн диплом олгодог. Мэргэшүүлэх чиглэл нь маш өргөн хүрээг хамарч чаддаг, боловсролын удирдлага, манлайлал, судалгааны аргазүй (энэ нь боловсролын салбарт судалгаа хэрхэн хийх талаар мэргэшүүлдэг тул ихэнхдээ боловсролын яам, бодлогын газарт судлаач, шинжээчээр ажиллах хүмүүс суралцдаг), олон улсын боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол ... гэх мэт. Хөтөлбөрүүдийг ингэж нарийвчилж, орчин цагийн хэрэгцээтэй уялдуулснаар илүү олон суралцагчдыг татах боломж бүрддэг. 
       Манай их, дээд сургуулиудын жишгийг харахад санал болгож буй хөтөлбөрүүд нь хоорондоо бараг адил байдаг тул оюутнууд хөтөлбөрийг сонгохоос илүүтэйгээр тухайн сургуулийн нэр хүндийг харж, сонголтоо хийх нь ажиглагддаг. Түүнчлэн санал болгох хөтөлбөрүүдийг нарийвчлан, өргөжүүлснээр багшлах боловсон хүчин хүрэлцэхгүй гэх шалтгаанаар ерөнхий хөтөлбөр санал болгодог байх талтай. Гэвч их сургууль гэдэг байгаа нөөцөндөө тааруулж ажиллах  биш байж болох боломжийг эрэлхийлж ажиллах ёстой. 
Дэлхийн нэртэй их сургуулиуд сургалтандаа үндсэн багш, судлаач, эрдэмтэдээс гадна тухайн салбарт мэргэшсэн, чадварлаг мэргэжилтэнг урьж ажиллуулдаг. Тэр ч утгаараа маш олон сургалтыг санал болгож чаддаг байна. Магистр, докторын сургалтад хамрагдаж буй суралцагчийн бие даан, судалгаа хийхэд нь тухайн мэргэшсэн судлаач, мэргэжилтэн нарын өгөх мэдлэг ач холбогдолтой байж болох юм. Жишээ нь: Сидней их сургуулийн Хуулийн сургууль хэд хэдэн хөтөлбөрийг хуульчдаар урьж заалгадаг байна. Эдгээр хуульчдад тавих шаардлага, тэдний зүгээс биелүүлэх үүрэг аль аль талдаа ойлгомжтой, уламжлал болсон байна. Тиймээс ч хуулийн сургуулийн санал болгодог хөтөлбөрүүд орчин цагт шаардлагатай байгаа олон хөтөлбөрүүдийг багтааж, элсэгч олонтой байдаг байна.  
         Сургалтын хөтөлбөрийг ингэж олон хувилбараар санал болгож, хэрэглэгчийг татахаас гадна хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Магистрын сургалтанд хамрагдах бүх оюутан заавал ижил хугацаанд шаардагдах хичээлүүдийг судалж дуусах биш хагас ачаалалтай сурах боломжийг нээлттэй болговол зарим оюутан өөрийн сонголтоор улиралд цөөн хичээл судалж, 2 жил хүртэлх хугацаанд хичээлүүдийг бүрэн судалж дуусгах боломжтой болно. Мөн зарим хөтөлбөрийг блокоор зохион байгуулснаар орон нутгаас ирж сурах суралцагчдын тоог нэмэгдүүлэх боломжтой болно. Энэ нь хагас ачаалалтай суралцахаар сонгосон орон нутгийн суралцагч нарт илүү тохиромжтой.  Улиралд 1-2 хичээлийг блокоор судлаад даалгавраа улирлын төгсгөлд онлайн хэлбэрээр явуулах зэргээр зохион байгуулдаг туршлага байна. 
Их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулахад сургалтын хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажлуудаас дурьдлаа. Сургалтын хөтөлбөрийг сайжруулахын зэрэгцээ түүнийг түгээх багш, хөтөлбөрийн зохицуулагч нарын үүрэг, хариуцлагыг тодорхой болгож сургалтын чанарт өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй.  

           2. Судалгаа, шинжилгээний ажилд анхаарах 
Их сургууль гэдэг нэг талаас судалгааны байгуулага юм. Тэр ч утгаараа дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх шалгуурт тухайн сургуулийн эрдэмтэн, судлаачдын бүтээл чухал нөлөөтэй байна. Тиймээс энэ асуудалд бид анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй юм. Их сургуулийн багш нарыг судлаач байхыг шаарддаг. Энэ бичигдээгүй хууль аль ч их сургуульд мөрдөгддөг. 
Судалгаа, шинжилгээний ажилд цаг гаргахын тулд багш нарын ажлын ачааллыг тохиромжтой байдлаар зохицуулж өгөх нь зүйтэй. Судлаач миний бие улиг болсон Багшийн цагийн ачаалал сэдвийг энд хөндөхдөө шийдвэрлэх боломжийг харахыг хичээлээ. Өмнөх дугаарт хэвлэгдсэн өгүүлэл болон үүний өмнө дурдсанчлан кредит системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлсэнээр тус асуудлыг шийдэх боломжтой санагдаж байна. Өөрөөр хэлбэл их сургуулийн оюутан мэдлэгийнхээ ядаж 50% -ийг бие даан судалж олж авах ёстой. Тийм ч учраас Сидней их сургуулийн нэг хичээл 6 кредит цаг байдаг. Тухайн хичээл нь  лекц, семинараас бүрдэх эсвэл дан лекц байж болно. Ингэснээр тухайн хичээлийг зааж буй багш долоо хоногт 1 лекц (байгалийн цагаар  2 цаг) + семинар байдаг. Энэ нь багшийн танхимын сургалтаар гүйцэтгэх цагийг багасгаж судалгаа хийх боломжийг нэмэгдүүлдэг. Нөгөө талаас оюутнуудыг бие даан ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Энэ боломжийг бодож үзэх хэрэгтэй болов уу? 
Багш бүр тодорхой чиглэлээр мэргэшиж судалгаа хийдэг байх нь тухайн сургуулийн хөтөлбөр санал болгоход тустай байх төдийгүй мэргэжлийн салбартаа тодорхой чиглэлээр танигдаж улмаар цаашдын хөгжилд нь өөрийн хувь нэмрийг оруулах боломж бүрдэнэ. Тийм ч учраас манай багш нар судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцож, эрдмийн ажил хийх хэрэгтэй юм. Их сургуулийн багш нь өөрийн гэсэн бүтээлтэй эрдэмтэн, судлаач байх ёстой гэдгийг дэлхийн шилдэг их сургуулиудын шалгуурт тод тусгаж өгсөнийг анхаарах нь зүйтэй болов уу?. 
Судалгаа шинжилгээний ажлын хүрээнд зайлшгүй авч үзэх өөр нэг асуудал нь англи хэлээр хэвлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг, бүтээлийн талаар анхаарах явдал юм. Манай эрдэмтдийн ихэнх бүтээл орос, монгол хэлээр бий харин дэлхийн шилдэг их сургуулийн шалгуурт англи хэлээр бичихийг шаардаж байна. Тиймээс эрдэмтэн, судлаачид өөрсдийн бүтээлийг англи хэлээр бичиж, салбарынхаа нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлж байх нь их сургуулийн нэр хүндэд ихээхэн нөлөөтэй. Судлаачид энэ тал дээр идэвх санаачилгатай ажиллах, нөгөө талаас сургуулийн удирдлага багш, судлаачдыг тухайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хурал, зөвөлгөөнд оролцуулах зэргээр дэмжиж ажиллах шаардлагатай.   
           3. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх
Шилдэг их сургуулийн өөр нэгэн чухал үзүүлэлт нь олон улсад танигдсан байдал, гадаад харилцаа юм. Олон улсын эрдэмтэн судлаачидтай хэрхэн хамтран ажилладаг, гадаад оюутны тоо зэргийг дэлхийн шилдэг их сургуулиудын шалгуурт багтаасан байна. Тиймээс ХИС зарим нэг хөтөлбөрийн хүрээнд олон улсад танигдсан эрдэмтдийг богино хугацаагаар урьж ажиллуулах, гадаадын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнчлэн гадаад оюутнуудыг татаж болох хөтөлбөрийн талаар судалгаа хийх нь зайлшгүй юм. Боловсрол, шинжлэх ухааны яам ‘Монгол судлал’-ын талаар анхаарч ажиллах нь тодорхой боллоо. ХИС –ийн хувьд энэ боломж байж болох юм. Түүнчлэн бид сургалтын хөтөлбөрийг шинэчилж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн хөтөлбөр санал болгосноор Ази оюутнуудын анхаарлыг татах боломж байхыг үгүйсгэхгүй. Энэ бүхнийг хийж гүйцэтгэхэд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, улмаар бие даасан гадаад харилцааны албаны үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай юм.

Оршилд өгүүлсэнчлэн энэхүү өгүүлэлд дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг эрэмбэлэх үйл явцын талаар товч мэдээлэл өгч, тэдгээрийн шалгуур үзүүлэлтүүдийг үйл ажиллагааны чиглэл болгон, хэтийн зорилгыг тодорхойлсноор тухайн их сургуулийн сургалтын чанарт тодорхой ахиц гарах боломж байна гэж үзлээ.

Америк боловсролын системдээ шинэчлэл хийхийг зорьж байна

       Америкийн боловсролын салбарын өрсөлдөх сүүлчийн боломж бол шинэчлэл хийх явдал юм. Гэвч энэ нь эрсдэлд байна.  Тус улсын боловсролын системийн талаар Харвардын Боловсролын Шинэчлэлийн зөвлөлийн гишүүн Тони Вагнерийн судалгааг танилцуулж байна.
Тэрээр Америкийн одоогийн боловсролын системийг эцэг, эх, багш, хүмүүжүүлэгч болон ажил олгогчид бүгд нийлж байж шинэчилнэ гэсэн юм.
     “Америкийн сургуулиуд хүүхдүүдээ мэдлэгээр л хангадаг. Үүний оронд оюутан, сурагчдыг амжилтад хүргэхийн тулд хөгжүүлэх, шинэ зүйл санаачлах ур чадвар суулгах зэрэг дээр төвлөрөх хэрэгтэй. Өнөөдрийн мэдлэгийг хаанаас ч авч болно. Мөн  үргэлжид хувирч байдаг.  Өнөөдрийн мэдлэг бол үнэгүй. Яг л агаар шиг, ус шиг, өргөн хэрэглээний бараа  шиг болж байна. Өнөөдөр хажууд байгаа таньдаг хүмүүсийн чинь нэгээс бусдад нь өрсөлдөх чадвар байхгүй. Чиний мэдэж байгаа зүйл бусдад хамаагүй. Харин чи мэдлэгээрээ юу хийж байгаа нь чухал.” гэж Вагнер өнөөгийн нөхцөл байлыг тодорхойлжээ.
      Мэдлэг нь хүүхдүүдийг Америкийн сургуулиудад сурахад тусалдаг. Гарагуудын нэр,  улс орны нийслэлүүд,  химийн элементийн үелэх системийн нэр тогтоох нь сурагчдыг мэдлэгийг бага зэрэг л нэмж чадна. Харин “ур чадвар болон хүсэл зорилго” хүүхдийг хайрцгаас гадуур сэтгэхэд чиглүүлдэг. Түүний эцсийн дүгнэлтээр Америкийн эдийн засгийн асуудлууд сургалтын муу системээс үүдэлтэй ажээ. Хүмүүст хэрэг болохгүй зүйлийг худалдан авахуулж ийм нийгмийг бүтээсэн гэв.
  Удирдах албан тушаалтнууд, их, дээд сургуулийн багш, нийгмийн тэргүүлэгчид, мөн шинэхэн төгсөгчдийг хамруулан 2 жилийн хугацаанд хийсэн судалгаандаа тулгуурлан Вагнер даяарчлагдсан нийгэмд Америкчууд өрсөлдөх чадвараа хэвээр авч үлдэх хэрэгтэй гэжээ. Тэр “The Global Achievement Gap” номондоо сурагчдыг ахлах сургуулиа төгсөхөөсөө өмнө сурж мэдэх зүйлсийн жагсаалт гаргажээ. Үүнд:
- Асуудалд шүүмжлэлтэнй хандаж сурах, асуудлыг шийдвэрлэх
- Олон нийттэй харилцах чадвар эзэмших
- Гүйлгээ ухаан, дасан зохицох чадвар
- Санаачилга болон зохион байгуулах чадвар
- Мэдээлэлд дүгнэлт хийн ажиллаж сурах
- Аман болон бичгийн замаар үр дүнтэй харилцаа холбоо тогтоож сурах
- Сониуч зантай байх, төсөөллөө сайжруулах
Мөн тэрээр “Creating Innovators: The Making of Young People Who Will Change The World”  номондоо судалгаагаа үргэлжлүүлж оюутнуудад энэ чадваруудыг хэрхэн эзэмшүүлэхийг хэлж өгчээ.
Тэрээр Америкийн боловсролын системийн шинэчлэлийг сааруулж буй таван шалтгааныг нэрлэсэн байна.
1. Хувь хүний амжилтыг сайжруулахад анхаарах – Ихэнх сурагчид дийлэнх цагаа дүнгийн голчоо сайжруулахад зарцуулдаг. Сургууль бол дунд сурдаг оюутнуудын өрсөлдөөн.  Харин  түүний үзэж байгаагаар  шинэ санаа гаргах нь багийн ажил гэжээ. “Энэ нь хариуцлага  шаарддаг. Асуудлыг ганцаараа шийдэхэд хэтэрхий хэцүү. ”
2. Мэргэшүүлж сургах: Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр нь Garnegie  нэгжийг хэрэгжүүлж байгаа ба энэ  нь  аль хэдийнээ 125 жилийн настай.  Зарим хүмүүс зааж буй хичээлийн агуулгаас оюутнууд юуг ч ойлгож, шийдэж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй гэдэг. Харин Вагнер шинийг санаачлагч болохын тулд асуудлыг олон талаас судалж шийдэх хэрэгтэй гэжээ.
3. Аз турших: Бид алдаанаасаа суралцдаг. Багш нар эсвэл удирлагуудыг  юу хүсдэгийг олж мэдэх ёстой. Шинийг санаачлагчид эрсдлээс айлгүйгээр алдаанаасаа суралцагчид байдаг. Сурган хүмүүжүүлэгчид  ‘Эрт бүтэлгүйт, заримдаа бүтэлгүйт’ гэх уриаг  авч хэрэглэж болох юм.
4. Идэвхгүй сурах ёсгүй: Хүн 12-16 насандаа сургуульд мэдээлэл хэрэглэхийг  сурдаг.  Боловсролын систем суралцагчдыг хэрэглэгчид болгож байна. Тэд шинэчлэгчид болох ёстой болохоос биш  хэрэглэгчид биш.
5. Урмын үг нь сурахад ихээхэн нөлөө үзүүлдэг:  Залуу шинэчлэгчид  яг үнэндээ урам зоригоор дүүрэн байдаг. Тэд дүнгийн голч болон шагналын системийг тоохгүй.  Эцэг эхчүүд болон багш нар залуу хүмүүсийн сониуч занг ашиглан илүү урам зориг өгч болно. Өөрөөр хэлбэл, энэ нь зорилготой тоглох арга юм. Шинийг бүтээгчдийн эцэг эх хүүхдүүддээ ийм аргаар тусалсан байдаг. Тэдгээр хүүхдүүд хичээлийн дүн, дипломын өнгөний төлөө биш илүү өөрөөр сэтгэхийн тулд өсдөг гэжээ. Үүний дараагаар хүн өөрийн зорилгоо мэдэрч эхэлдэг байна. Судалгаанд оролцсон хүн бүр хорвоо ертөнцөд өөрийн дуугаа хүргэж дэлхийг өөрчлөхийг хүсч байсан гэжээ.
       Хүмүүс шинэ сэтгэлгээ, бүтээлч байдлаар өөрсдийн нийгмээ бүтээх ёстой юм.  Хэрэглэгчийн нийгэм бол дампуурал. Үүнийг хийхийн тулд яг л эцэг эх шиг, багш шиг, мөн яг л ажил олгогчид шиг өөр өөр замаар залуу хүмүүстэй тулж ажиллах ёстой. Тэд, бид, чи бүгд шинийг санаачлагч, бүтээгч  болохыг хүсч байгаа.  Мөн асуудлыг шийдэхэд илүү олон арга зам хэрэгтэй.  Энэ нь боловсролын байгууллагаас 21-р зууны  боловсролын системийн заах аргыг сайжруулахыг шаардаж байгаа юм. Мөн асуудлыг түргэн шуурхай шийдэх мэдрэмжийг шаардах юм. Тэрээр боловсролын системийн хэдхэн алдааг сайжруулж хөгжүүлэхийг хэлээгүй. Харин боловсролын систем зогсонги байдалд орсон тул өөрчилж, дахин бүтээхийг хэлж байна.

Хэлний сургалт: Үнэлгээний aльтернатив хэлбэрүүд

АИБСТ-ийн багш Батцэцэг

       Хэлний сургалтанд хэрэглэгдэж болох үнэлгээний арга хэлбэрүүд нь бусад сургалтынхтай харьцуулахад их байдаг бѳгѳѳд багш/сургууль зорилго хэрэгцээндээ нийцүүлэн сонголтоо хийж болох билээ. АНУ-ын Хавайн их сургуулийн эрдэмтэн Жеймс Д. Браун болон Том Хадсон нар хэлний сургалтанд хэрэглэгдэж буй үнэлгээний аргуудыг “TESOL Quarterly” сэтгүүлд нийтлүүлсэн  ѳгүүлэлдээ дараах 3 бүлэгт хуваан үзсэн байна. 

1. Хариултын сонголт нь ѳгѳгдсѳн  үнэлгээ (үнэн хариултыг сонгох, олон хариултаас  зѳвийг сонгох,  хариултыг тохируулах гэх мэт)
2. Хариултыг ѳѳрѳѳ бүтээх  үнэлгээ (богино хариулт хэлэх эсвэл бичих, бѳглѳх гэх мэт)
3. Хувь оюутан бүрт  суурилсан үнэлгээ  (конференс, портфолио, ѳѳрийн болон ангийн андын үнэлгээ гэх мэт).

Эхний 2 бүлэгт багтсан үнэлгээний хэлбэрүүдийг уламжлалт аргууд гэх бол харин сүүлийн бүлэг аргууд нь  энд ѳгүүлэх  үнэлгээний альтернатив шинэлэг хэлбэрүүд юм. Оюутны байнга хувьсан ѳѳрчлѳгдѳж буй эрдэм мэдлэг, гадаад хэлний түвшингийн талаар олон сурвалжаас  мэдээлэл авч үнэлгээ ѳгѳх үүднээс  үнэлгээний альтернатив аргуудыг  багш нар эдүгээ хэрэглэх болоод байна. Иймээс сүүлийн жилүүдэд хэлний сургалтанд   checklists, journals, logs, conference, portfolio, self and peer assessment, diary  зэрэг алтернатив үнэлгээний арга хэлбэрүүд ихээр  ашиглагдах болоод байна.
    Уламжлалт  тестийн арга нь юуг санаж байна вэ гэдгийг шалгадаг  бол, үнэлгээний альтернатив аргууд нь оюутан юу хийж, бүтээж  чаддаг вэ, гэдэгт  буюу тэднийг  юу чаддагаа харуулахад нь туслах  стратегиуд  юм. Хэдийгээр ийм тѳрлийн үнэлгээг тодорхойлсон нэгдсэн нэг тодорхойлолт байхгүй байгаа ч, гол зорилго нь оюутан  аль нэг салбарын талаарх мэдлэг ухагдахууныг хэрхэн бий болгож,  боловсруулж, тухайн курсийн даалгаврыг хэрхэн хийж гүйцэтгэж байгаад нь үнэлгээ ѳгѳх   юм.      
Алтернатив  үнэлгээний хэлбэрүүд нь дараах үндсэн шалгууруудтай байдаг:
1. Оюутнуудыг хооронд нь харьцуулахын оронд хувь оюутан бүрийг сургалтын явцад  хэрхэн ѳсч  хѳгжиж  буй талаар  баримт цуглуулдаг.
2. Оюутны сул тал нь аль вэ гэхээсээ илүү давуутай тал нь аль вэ , тэд юуг сайн хийж чаддаг вэ гэдгийг анхаардаг.  
3. Дүгнэхдээ, оюутан бүрийн сурах арга барил, хэлний чадвар, соёл, боловсролын суурь, болон аль түвшнийх вэ гэдгийг чухалчилж үздэг.  
Энэ тѳрлийн үнэлгээнд хэрэглэгдэх хэмжигдэхүүнүүд нь тухайн нѳхцѳл байдлаас болоод янз бүр байж  болох ба энд бид англи хэлийг хоёрдогч хэлээ болгон үзэн буй оюутнуудад зориулсан үнэлгээний альтернатив аргуудаас  жишээ татъя.  

Үгэн бус аргаар үнэлэх стратеги

Биеэр үзүүлэх (Physical Demonstration).  Алив  шинэ үг хэллэг, ухагдахуун , онолын талаарх ойлголтоо  оюутан үг хэлэлгүйгээр дохио зангаа, биеийн хѳдѳлгѳѳнѳѳр  илэрхийлэх арга. Жишээ нь, түүхийн хичээлийн ойлголтуудыг үнэн худал гэсэн ѳгѳгдлүүд болгон оюутанд уншиж ѳгѳхѳд  оюутан эрхий хуруугаа дээш доош болгон хариулж болно. Шинэ үг хэллэг, ойлголт, үйл явдлыг мѳн биеэр үзүүлж болно.    Багш оюутныг хариултыг  зѳв буруу гэсэн хүснэгтэд тэмдэглэн авч болно.
Зурж үзүүлэх (Pictorial Products).  Заавал яриулж бичүүлэхгүйгээр үзсэн хичээлийн агуулгыг шалгах арга бол оюутнуудаар зураг зуруулах, диаграм, график, хүснэгт, загвар зохиолгох юм. Жишээ нь, орон судлалын хичээл дээр Америкийн тухай үзэж байлаа гэхэд оюутнуудад Америкийн газрын зургийг  ѳгѳн колоничлогдож байсан хэсгүүдийг нь олж  зураг дээр тэмдэглэх, диаграм, график, хүснэгт хийх  даалгавар ѳгч болох юм.

K-W-L хүснэгт

Энэ нь би мэднэ (K), би үүнийг мэдэхийг хүсч байна (W), би үүнийг мэдэж авлаа (L) гэсэн утгатай хүснэгт бѳгѳѳд үүнийг багш нар бүлэг сэдвийн эхэн болон тѳгсгѳлд  нэлээд хэрэглэх болсон байна. K-W-L ээр дамжуулан багш оюутан юу мэддэг, ямар сонирхолтой байгааг нь мэдэх боломжтой болдог. Харин сэдэв дуусахад  юу сурсныг нь дүгнэх бололцоотой болдог. Хүснэгтийг ангиараа эсвэл оюутан бүр бѳглѳж болно. Англи хэл нь хараахан сайжраагүй байгаа  оюутан эх хэлээрээ бѳглѳж болно эсвэл зураг зурж болно.  

K
W
L
Lincoln was important.
His face is on a penny.
He's dead now.
I think Lincoln was a President.
He was a tall person.
Why is Lincoln famous?
Was he a good President?
Why is he on a penny?
Did he have a family?
How did he die?
Lincoln was President of the U.S.
He was the 16th President.
There was a war in America when Lincoln was President.
He let the slaves go free.
Two of his sons died while he was still alive.

Сэдэв эхлэхийн ѳмнѳ K-W баганыг бѳглүүлж L баганыг дуусахад бѳглүүлнэ. Энэ нь оюутныг зорилготой мѳн  сонирхолтой болгох бѳгѳѳд L баганыг бѳглѳхдѳѳ шинэ зүйл  сурлаа, надад ахиц гарлаа гэдгээ мэдэрдэг.  
Конференс үнэлгээ
Оюутан багшаасаа цаг авч хийж байгаа ажлаа зѳвлѳлдѳнѳ. Бусад тѳрлийн үнэлгээнээс ялгаатай нь сурах үйл явц, стратеги дээр гол анхаарал хандана. Жишээ нь, оюутан зохион бичлэг бичих явцдаа хэд хэдэн удаа уулзаж зѳвлѳгѳѳ авч болно. Энэ үеэр багш оюутны сурах (бичих) үйл явцаа хэрхэн үнэлж байгааг нь  болон юунд   санаа зовж байгааг нь илүү анхаарч болох юм.  Товчхон хэлбэл, конференсийг дараах зорилгоор ашиглаж болно: 
-оюутан сурах үйл явцаа тунгаан бодож, дүгнэн цэгнэхэд нь дэмжиж ѳгѳх;
-ѳѳрийгѳѳ  илүү сайнаар тѳсѳѳлдѳг болоход нь оюутанд туслах;
-тухайн даалгаврыг хийхэд шаардлагатай чадвар, хэл ярианд анхаарлыг нь хандуулах;
-оюутныг ажиглах, тѳлѳвшүүлэх болон түүний  талаар мэдээлэл цуглуулах;
Портфолио (Oюутны хавтас)
Энэ аргыг зурагчин, загвар ѳмсѳгч, график дизайнер зэрэг мэргэжлийн хүмүүс хийсэн ажлаа, авъяас чадвараа товч тодорхой, энгийнээр танилцуулахын тулд хэрэглэдэг. Саяхнаас багш нар  оюутны тухайн хичээлд гаргасан хичээл зүтгэл, оруулсан хувь нэмэр, үзүүлсэн авъяас чадвар, хүрсэн амжилт зэргийн түүхийг ѳгүүлэн харуулах зорилгоор оюутнуудыхаа  ажлуудаа шилж сонгон эмхэтгэж хавтаслан портфолио   хѳтлѳх  болсон байна. Ингэхдээ  конференсийн үеийн  болон портфолиог уншсан товч тэмдэглэл, байх ёстой материалуудын жагсаалт зэрэг орсон байх хэрэгтэй. Портфолиод ямар, ямар материал оуулах,  ямар байдлаар хѳтлѳх, ямар шалгууруудтай байх, яаж  үнэлгээ ѳгѳх зэргээр тухайн багш/сургууль шийдэх ч гол нь оюутантай хамт ажилд нь үнэлгээ ѳгч, ажлынхаа сайн ба сайжруулууштай талуудыг  бие даан олж харах чадварыг нь хѳгжүүлэх нь гол юм. Оюутны портфолиод дараах материалуудыг оруулж болно:
1. Оюутны уншлага, илтгэлийн аудио болон видео бичлэг;
2. тѳрѳл бүрийн бичгийн ажлууд (ѳдрийн эсвэл долоо хоног тутмын тэмдэглэлээс, ном уншсан тэмдэглэл, блогны бичлэгээс, зохион бичлэгийн эхний хувилбар болон эцсийн хувилбар гэх мэт);
3. Оюутны бүтээлч ажлаас (зурсан зураг, график хүснэгт гэх мэт);
4. конференсийн тэмдэглэл, оюутны дурсамжтай түүх;
5. тест, асуулт хариулт;
Ѳѳрийн болон ангийнхны үнэлгээ  
Энэ тѳрлийн үнэлгээ нь оюутныг сурах үйл явцдаа илүү хариуцлагатай хандахад тусалдаг. Үр дүн нь шууд харагдахгүй  байж болох ч оюутны сурах туршлага нэмэгдэн баяжиж, сэтгэлгээний үндсэн чадварууд хѳгжинѳ. Харин үнэлгээг хэрэглэж эхлэхийн өмнө багш нарт биш харин ѳѳрсдѳд нь илүү тустай гэдгийг сайн мэдрүүлж ѳгѳх нь илүү үр дүнтэй. 
Оюутан ѳѳрийн болон ангийн оюутныхаа сурах үйл явцыг ажиглан үнэлэлт дүгнэлт хийдэг. Ингэснээрээ оюутан:
Ѳѳрийн болон бусдын ажил ба сэтгэлгээний  чадварт үнэлгээ ѳгѳх чадвартай болно. 
Гаргасан үнэлэлт дүгнэлтэн дээрээ үндэслэн бие даан сурах стратегийг хѳгжүүлэх боломжтой болно. 
Гол ололт нь оюутан сурах үйл явцыг  нь олон ѳнцгѳѳс харсан эерэг саналуудыг  ангийхнаасаа хүлээн авна. 
Бусдаас үг сонсохдоо юунд амархан гомддог эсвэл эмзэглэдэг гэдгээ мэдэж авч болно. I
Яагаад ингэж хэлэх болсон гэдэг учир шалтгаанаа гарган хэлэх   чадвартай болно. 
Ѳѳрийн болон ангийнхы үнэлгээ дараах тохиолдолд хэрэглэж болно. 
эссэ бичлэг юмуу  тѳслийн үр дүнг хэлэлцэхэд ; 
илтгэлийг нэр нууцлан эсвэл ангиар хэлэлцэхэд ; 
бусдын ажилтай танилцсаны дараа үнэлгээгээ  шалтгааны хамтаар   ѳгѳхѳд ; 
ѳѳрийн болон ангийн оюутны ажлыг хэрхэн сайжруулах тухай хэлэлцэхэд ; 
даалгавар гүйцэтгэж байх үеэр нь оюутны аудио эсвэл видео бичлэгийг хийн ѳѳрѳѳр нь хэрхэн гүйцэтгэснийг нь үнэлүүлэхэд;
Үнэлгээг ѳгѳхийн ѳмнѳ группээрээ хэлэлцэхэд. 
Ингээд  англи хэлний бичих ур чадвар заах хичээлд энэ аргыг хэрхэн хэрэглэж болох жишээг харъя .Нэгдүгээр шат, багш сайн бичсэн ажлын жишээ танилцуулна. Нэрийг нь хэлэлгүйгээр ангийнхнаас нь хэн нэгний бичсэн эссэг аль эсвэл ѳѳр ангийн оюутны бичсэн эссэг aшиглаж болно. Үүний ѳмнѳ оюутнууд хичээлийн зорилго, зорилтын талаар сайн ойлгосон байна. Ѳѳрѳѳр хэлбэл, сайн эссэ ямар шалгууруудад нийцэж байх тухайд. 
Дараагийн шатанд, оюутан ѳѳрийнхѳѳ бичсэн эссэг уншиж зорилго шалгууруудад нийцэж буй 2 (доод тал нь) жишээг 5 минутын дотор олж яагаад нийцэж байна вэ гэдгээ тайлбарлана. Ингэсний дараа, цаашид сайжруулах хэрэгтэй 1 (доод тал нь) жишээ 5 минутын дотор олж яагаад вэ гэдгээ тайлбарлан ѳѳрѳѳ түүнийгээ сайжруулна. 
Ангийнхаа оюутны эссэг мѳн ийм маягаар үнэлж болно. Харин багш урьдчилан үнэлгээний үг хэллэгтэй  оюутнуудаа танилцуулна:
It is well presented.
It is neat. 
It is useful. 
Зззэрэг үг хэллэг нь яагаад энэ ажил сайн болсон гэсэн асуултанд хариулт болохгүй тул хариулт болoх, тайлбар болох ѳгүүлбэрүүдийг сонгох нь зохимжтой:
you have met the criteria here by ... 
this is your best sentence because ... 
you could improve this example further by …
you have not met this part of the criteria because ... 
to reach the next stage you need to include more of … гэх мэт.
Багш оюутанд улам ойлгомжтой болгохын тулд online хэлбэрээр ѳѳрийн болон бусдын бичгийн ажилд ѳгсѳн үнэлгээг жишээ болгон оруулж болох бѳгѳѳд  online  хэлбэрээр мѳн оюутнуудаар үнэлүүлж болно. Цаашилбал, түрүүчийн бичсэн эссэнүүдээс нь алдаатай хэсгүүдийг нь сонгон авч ѳѳрсдѳѳр нь засуулж мѳн эссэ бичихэд нь 60 минутын хугацаа ѳгдѳг байсан бол 50 минут болгон багасгаж 10 минутыг нь хянаж засвар оруулахад зарцуулж сурган дасгалжуулж болно. 
Дүгнэж хэлэхэд  олон багш, шалгагч нарын ашиглаж  татаж буй  эдгээр альтернатив аргууд нь дараах давуу талуудтай:
-Оюутныг бүтээлч, бүтээгч байхыг шаарддаг 
-Амьдралын бодит жишээ эсвэл тэдгээрийн тѳст жишээг ашигладаг
-Ѳдѳр тутам хичээл дээр хийдэг зүйлээрээ үнэлэгдэх боломжтой
-Оюутанд ойр ойлгомжтой, тэдэнд ач холбогдолтой хичээл даалгаврыг ашигладаг
-Оюутны мэдлэг чадварын давуу ба хѳгжүүлүүштэй талуудын талаарх мэдээллийг ѳгдѳг
-Соёл ѳѳр оюутнуудад хэрэглэхэд тохиромжтой
-Сургалт болон үнэлгээнд багшийн гүйцэтгэх үүргийг шинэчилж ѳгнѳ
-Сургалтын стандарт болон үнэлгээний шалгууруудыг нээлттэй болгодог.
-Компьютер биш хүн дүн тавьдаг
-Асуудал шийдвэрлэх болон сэтгэлгээний ахиулсан түвшний чадварыг ашиглахад хүргэдэг
-Сургалтын үргэлжлэх хугацаанд үл анзаарагдам байдлаар дүгнэж болно. 
-Үр дүн тѳдийгүй, үйл явцад мѳн анхаарлыг хандуулдаг.
Үнэлгээний алтернатив арга хэлбэрүүд нь уламжлалт аргуудаас огтын ѳѳр зүйл биш, харин удаан  хугацааны туршид сайжран хѳгжсѳн хэлбэр нь гэдгийг энд хэлэх нь зүйтэй. 

Эрдэмтэд хамтран ажиллахыг илүүд үзэж байна

Д.Дагиймаа СЗМТ-ийн тэнхмийн эрхлэгч, доктор

        Өөрийгөө удирдан зохицуулдаг институт буюу олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны байгууллагууд бий болж байна.  Шинжлэх ухааны энэхүү хэлбэр нь ихэнхдээ төрийн захиргааны байгууллагын хяналтаас гадуур хүрээгээ тэлж, улс орнуудын хоорондох судалгааны хамтын ажиллагаагаар дамжин глобалчлагдаж байна.
        Шинжлэх ухааны судалгааны бүтээл, ном хэвлэлүүдэд дэлхийн шинжлэх ухааны хамтын ажиллагаа хурдацтай нэмэгдэж байгааг онцолжээ. 2011 оны 3 сард Эзэн Хааны Нийгэмлэгийн “Мэдлэг, Сүлжээ, Үндэстэн”  өгүүлэлд тэмдэглэснээр 15 жилийн өмнө олон улсын сэтгүүлүүдэд хэвлэгдсэн бүх нийтлэлүүдийн дөрөвний нэг орчим нь олон улсын хамтын бүтээлүүд байсан бол өдгөө гуравны нэгээс илүү нь байна. Хэдийгээр харилцаа холбооны технологи үүнд нөлөөлсөн боловч дийлэнхдээ хамтын ажиллагааны үндсэн хөдөлгөгч хүч нь мэргэжил нэгтнүүдээсээ хамгийн шилдэгтэй нь хамтран ажиллахыг зорьсон эрдэмтэд байна гэж Эзэн Хааны Нийгэмлэг үзэж байна. Хамтын ажиллагаанд ихэнхдээ  хувь хүний хүсэл сонирхол нөлөөлдөг.
         Түүнчлэн шинийг сэдэх шинжлэх ухааны таатай нөхцөлүүд нь заавал үндэсний нийгэм-улс төрийн онцлог, тухайлбал чөлөөт ардчилсан, нээлттэй нийгэмд илүү бүрддэг ажээ.
Дэлхийн шинжлэх ухааны төлөв. Эрчимтэй глобалчлагдаж буй дэлхий дээр олон засгийн газар шинжлэх ухаан, шинэ санаачлага үндэсний өрсөлдөх чадварт чухал ач холбогдолтой хэмээн “мэдлэгийн эдийн засгийн” хөгжилд гол анхаарал хандуулж ирсэн. Энэ ч үүднээс олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаа нээлттэй үр дүн, түрүү үеийн, тухайлбалг арван долоо, арван наймдугаар зууны Европ дахь мэргэжил нэгтнүүдийн дүгнэлт дээр үндэслэж “универсал мэдлэг”, “чөлөөт шинжлэх ухаан” гэсэн  хэлбэртэй болж байна.  Тиймээс дэлхийн шинжлэх ухаан, ялангуяа Баруунд өнгөрсөн зууны дунд үеэс хойш эрчимжиж ирсэн засгийн газрын үндэсний үзлийн хэлбэрээр тодорхойлогдож ирэв (цэрэг, эдийн засгийн өрсөлдөх чадвар гэх мэт үндэсний бодлогын үүднээс шинжлэх ухааныг бэхжүүлж, эрчимтэй зохицуулж, илтээр санхүүжүүлдэг). Дэлхийн Хоёрдугаар дайнаас өмнөх 100 гаруй жилд Европын эзэнт гүрнүүд анагаах ухаан, цэрэг зэвсэг, шинээр эзэлсэн газар нутагтаа засаг захиргааны дэвшилтэд зохион байгуулалтыг хийхдээ шинжлэх ухааныг ашиглаж байв.
         “Колонийн шинжлэх ухааны” энэхүү эртний дэд бүтэц нь колонийн өрсөлдөөнийг харуулдаг төдийгүй засгийн газраас удирддаг, өрсөлдөөн бүхий дэлхийн шинжлэх ухааны эхлэлийг тавьжээ. Энэ нь дэлхийн улс орнуудын засгийн газруудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн юм. 1945 оноос хойш “их шинжлэх ухаан” гэгддэг байсан сансар огторгуй, цэрэг зэвсгийн судалгаанд зориулан физикийн шинжлэх ухаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ажээ.
         1950-иад онд Европын Партиклийн Физикийн Лабораторийг (CERN) Женевт байгуулсан нь Европын засгийн газруудын хамтын ажиллагааны эхэн үеийн жишээ юм. 1974 онд байгуулагдсан Европын Шинжлэх Ухааны Сан үүнийг өргөжүүлж, харин глобал шинжлэх ухааны хөтөлбөр эхэлсэн нь ЮНЕСКО юм.
         Хувийн бизнесийн салбар ч мөн адил их шинжлэх ухааны хөгжилд тодорхой хувь нэмэр оруулжээ. Үндэстэн дамнасан корпорациуд, ялангуяа биотехнологи, эмийн компаниуд олон улсын шинжлэх ухааны хамтын ажиллагааг ивээн тэтгэж байсан юм. Гэхдээ ийм хамтын ажиллагаа нь бүрэн нээлттэй бус, оюуны өмчийн зохицуулалтын хэлбэрээр хамгаалагдаж, арилжааны талыг эрхэмлэдэгээрээ онцлог. Мөн сүүлийн 20 гаруй жилд их сургууль, олон нийтийн сайн сайхны төлөө бүтээлээ зориулах ашгийн бус этгээдүүдийн глобал хамтын ажиллагаа үлэмж хүрээгээ тэлсэн.
         Түүнчлэн шинжлэх ухаанд нээлттэй эх үүсвэр хөгжиж эхэлжээ. Харвард гэх мэтийн их сургууль, судалгааны байгууллагууд судалгааны өгүүллүүдээ цахим хуудсандаа үнэгүй тавих нь түгээмэл болсон учир шалтгаанаа хамтын ажиллагааны шинэ горимыг дэмжих ажиллагаа хэмээн тайлбарлаж байна. Эндээс өмнө үед үүссэн нийтийн сайн сайхны төлөөх шинжлэх ухааны санааг харж болно. Энэ нь энэрэнгүй үзлээрээ онцлог бус харин үндэсний хил хязгаараас давж хамтран ажилласан үед хамгийн сайн, шинэ санаачлага гардаг гэж эрдэмтэд итгэдэг. Мөн төрөөс удирдаагүй, дэлхий нийтийн сонирхолд хөтлөгдсөн энэ хандлага тэдний шинжлэх ухааны хувийн хүсэл сонирхолд хамгийн зөв нөлөөлдөг гэдэг санаагаараа онцлог. Үүнд  харилцаа холбооны технологид гарсан сүүлийн үеийн дэвшил ихээхэн нөлөөлж байна. Энэ нь ихэнх судлаачдын хувьд шинжлэх ухааны үндэсний үзлээс дэлхий нийтийн сүлжээтэй, илүү хувь хүнд суурилсан шинжлэх ухааны хүчирхэг бааз суурь руу шилжих алхам хийж буйгаараа онцлог.
         Шинжлэх ухаан сүлжээ болох нь. Шинжлэх ухааны норматив систем нь цаг хугацаа орон зайг дамжин өөрийгөө зохицуулдаг, хамтран ажилладагаараа онцлог. Үүнийг сүлжээ гэсэн ухагдахуунаар нэрлэж болох бөгөөд эдгээр нь засгийн газрын хяналтаас гадуур юм. Өнөөгийн глобалчлалын эринд шинжлэх ухаан дангаараа ийм шинж чанарыг агуулдаггүй. Дэвшилтэт харилцаа холбооны технологид суурилж дэлхийн өнцөг булан бүрт буй өөр хоорондоо холбоотой олон сүлжээнүүдийн эргэн тойронд дэлхий өөрийгөө шинээр бүтээж байгаа болохоор үүнийг нийгмийн зохицуулалтын нийтлэг хэлбэрийн хөгжил гэж ойлгож болно. Сүлжээ гэдэг нь харилцан ашигтайгаар хамтран ажиллах, тухайлбал, зах зээл дээр бараа материал солилцох, санаа бодлоо солилцох, нэг хэлтэй байх гэх мэт боломжтой байдлаар бие биетэйгээ холбогдсон өөр хоорондоо холбоотой бүлэг хүмүүс юм. Стандарт, нормууд нь тэрхүү сүлжээ хэрхэн ажилууллах арга замыг тодорхойлдог.
          Дэлхийн шинжлэх ухааныг нийгмийн сүлжээ гэж үзэж болно. Энэ нь түүний явах чиглэлийг төвөөс буюу засгийн газраас төлөвлөдөггүй, харин эрдэмтдийн бие биеэсээ хамааралтай, олон норматив шийдвэрүүдийн үр дүн юм.
         Нийгмийн сүлжээний ойлголт нь хувь хүмүүс бусадтай хамтран ажиллах хэлбэрүүдийг эрэлхийлж, хамтран ажиллах тухай бөгөөд үүнийг тодорхой стандарт дээр тулгуурладаг. Стандарт байхгүй бол харилцаа байхгүй юм. Гишүүнчлэлийн ба зохицуулах стандартууд бий. Сүлжээнд нэгдэхийн тулд сүлжээнд ажиллахад заавал шаардлагатай биш байсан ч тэдгээр стандартуудыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Жишээ нь, шинжлэх ухааны байгууллагууд өргөдөл гаргагчдаас хамгийн олон иш татсан тодорхой ном хэвлэлүүдийг шаарддаг. Гэхдээ ихэнхдээ дээрх хоёр төрлийн стандартыг хооронд нь ялгахад амар биш. Жишээ нь, сүлжээний гишүүн болохын зэрэгцээ эрдэмтнээр ажиллах чадвартай байх шаардлагатай байдаг. Тэгэхээр шинжлэх ухааны хэм хэмжээ нь гишүүнчлэл болон зохицуулагч стандартын аль алиных нь үүргийг гүйцэтгэдэг. Гол түлхүүр нь сүлжээнд нэвтрэхийг гол зорилгоо гэж харан, сүлжээний стандартыг хүлээн зөвшөөрөх нь сүлжээтэй зохицох, сүлжээнд нэгдэх боломжийг  олгож байна гэж харах явдал юм. Энэ утгаараа гишүүнчлэлийн болон зохицуулагч стандартын аль аль нь сүлжээнд ач холбогдолтой.
          Өнөөгийн глобалчлалын эрин үед ялангуяа зарим сүлжээнүүд бусдаасаа илүү байдаг нь тэдгээрийн стандарт илүү өндөр түвшинд байгаа гэсэн үг юм. Ийм тохиолдолд хэрэв сүлжээнд нэвтрэхийг хүсч байвал тэрхүү сүлжээний стандартыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт байхгүй. Хүмүүс тухайн сүлжээний стандарт өөрт нь ашигтай гэдэгт итгэж байгаагаас үл хамааран  хүчирхэг сүлжээнд нэгдэхийг хичээдэг. Тэд тухайн сүлжээний гишүүн болсон бусад хүмүүсээс шалтгаалж сүлжээнд нэгддэг. Ийн дотоод шалтгаанаас гэхээсээ илүү гадаад шалтгаанаар нэгддэг байна.
         Хэдийгээр стандартын ойлголтыг хэм хэмжээнээс илүү албан ёсны хэв загвар гэдгээр нь онцолдог боловч энд стандартыг илүү өргөн хүрээнд, албан ёсны шатлан захирах ёс байхгүй үед бие даасан хүчин зүйлүүдийн харилцан үйлчлэлийг зохицуулдаг зан байдлын хэм хэмжээ хэмээн үзнэ. Энэ утгаараа нийгмийн харилцааны асуудал болж байгаа юм. Албан ёсны шатлан захирах ёс байхгүй үед хүмүүст бие биетэйгээ харилцах боломж олгоход тэдгээр нь нэн шаардлагатай. Ийм стандарт байхгүй бол сүлжээ буюу харилцаа байхгүй.
         Зарим хэм хэмжээ, стандарт, хэв загвар дэлхий даяар хүчирхэгжиж байна.  Зарим  тохиолдолд тэдгээр нь өрсөлдөгч сүлжээнүүд болон норматив стандартуудыг давж амжилтад хүрдэг. Үүний жишээ нь, одоогийн нягтлан бодох бүртгэлийн стандартууд, хорьдугаар зууны эхний хагаст мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг зохицуулах хэрэгсэл болсон Алтны стандарт, дээд боловсролд нео-либералчлалтай холбоотой олон туршлагууд болон “Хэвлэлийн шинэ менежмент”.
          Стандарт болон түүнтэй төстэй норматив тогтолцоонууд сүүлийн арав гаруй жилд технологийн болон харилцаа холбооны шаардлагын улмаас дэлхий нийтийн нийгмийн хамтын ажиллагааг бий болгоход тусалж байна. Нэг сүлжээ олон хэрэглэгчидтэй болох тусам түүнд элсэхийг  хүсэгчид олширдог байна.
          Социологич Роберт Мертон (1942/1996) шинжлэх ухааныг нийгмийн институт гэдгээр нь судалсан анхны эрдэмтдийн нэг гэдгээрээ алдартай. Шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, хуримтлагдсан мэдлэг багтах боловч түүнээс ч илүү харилцан үйлчилж буй хувь хүмүүс, хэм хэмжээ стандартыг тогтоож буй сүлжээ чухал. Эдгээр хэм хэмжээ нь юуг зөвшөөрөх, юуг зөвшөөрөхгүйг тогтоосон зарчим болон ямар үйлдэл сайн, аль нь шаардлагагүйг нь тодорхойлсон дүрэм юм. Эрдэмтэд зөв зан байдлын талаар тохиролцсон үзэл бодол бүхий ёс суртахуунтай нийгмийг байгуулдаг.
           Хувь хүний эрх чөлөө, институтын бие даасан байдал, шинжлэх ухааны нөхцөл болон либерал ардчилалын гол үнэт зүйлийн системийг бүрдүүлдэг олон ургалч, өөрөө өөрийгөө зохицуулах системийн бусад хэлбэр нь өндөр чанартай шинжлэх ухааны бүтээлийг бүтээх үүрэгтэй.
          Зах зээл болон төрийн аль аль нь хэтэрхий төвөгтэй, зааварласан шинжтэй болбол өөрөө өөрийгөө зохицуулах төгс системд заналхийлж болзошгүй. Арилжааны зорилготой “оюуны өмч”-ийн үүрэг энд нилээд хязгаарлагдмал юм. Эргэлзээгүй дэлхийн шинжлэх ухаан дэлхий даяарх эрдэмтдийн нийгмийн зохицуулалтыг хэрэгжүүлдэг түгээмэл иж бүрэн стандартад үндэслэдэг. Эрдэмтэд судалгаа шинжилгээ хийх явцдаа шинжлэх ухааны стандарт, түүнтэй  холбоотой глобалчлагдаж буй дүрэм журмыг дагаж, явцдаа түүнийг улам сайжруулан  өөрчилдөг.
         Шинжлэх ухаан засаглалаас  илүү нийгмийн харилцаа болох нь.  Улс үндэстэний ард ихэнхдээ дэлхийн шинжлэх ухаан байдаг. Дээд боловсолын салбарын глобал их сургуулийн зэрэглэл, сургалтын нэр хүнд гэх мэт ангилал нь дээд боловсрол дахь уламжлалт судалгааны байр суурийг хадгалж, баталгаажуулж байна.
          Тиймээс шинжлэх ухааны бүрэн эрхийг эрдэмтдийн хамтын, өөрийгөө удирддаг нийгэмлэг тодорхойлдог. Хамгийн үр дүнтэй бөгөөд амжилттай ажиллах шинжлэх ухааны байгууллагыг байгуулахын тулд мэргэжлийн сайн стандарт гаргаж өгдөг.
Удаан хугацаанд хамт ажиллаж буй хүмүүсээс илүү мэргэжил нэгтэй боловч, бие биеэ огт танихгүй хүмүүсийн хамтран ажиллаж буй сүлжээ хамгийн ихээр шинэ санаачлага гаргадаг байна. Интернетээр дамжуулан тогтоосон сулхан холбоо харилцаа шинэ, илүү “задгай” мэдлэгийг авчирдаг.
         Гэхдээ харилцаа холбоо сул сүлжээнд ч шинжлэх ухааны нийгмийн үнэт зүйлийг баримтлах гэх мэт  гэх мэт зөв хандлагыг баримтлах шаардлагатай байдаг. Гэхдээ энэ нь ойр дотно нийгмийн харилцаанаас илүү мэргэжлийн харилцаан дээр үндэслэсэн  итгэлцэл юм. Харилцаа нь яриа, хэлэлцүүлэг хийх ажилд суурилсан байдаг. Сүлжээ нь сайн дурын хамтын үйл ажиллагаа юм.
         Дэлхийн шинжлэх ухаан нь тодорхой төсөл буюу хэд хэдэн төслийн хүрээнд эрдэм шинжилгээний бүтээмжид анхаарал хандуулсан, харьцангуй чөлөөтэй, харилцаа холбоо сул, алсын зайнаас технологийн тусламжтайгаар харилцдаг судлаачдын хамтын ажиллагаагаар тодорхойлогдож байна.
         Олон төрлийн хүчирхэг загварууд заримдаа бодлогын зорилтод сөргөөр нөлөөлөх тохиолдол гардаг. Хэвлэлийн шинэ менежмент болон арилжааны  байгууллагууд судалгааг бизнесээ өргөжүүлэх зорилгоор ашигладаг.  Гэвч тэдний судалгаа төдий л алсын хараатай байж чаддаггүй бөгөөд эрдэмтдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж байдаг. Гэтэл эрдэмтдийн хүсэл сонирхол, авьяас чадвар, бүтээлч байдал нь  өндөр чанар бүхий шинэчлэлийг бий болгож байдаг. Ялангуяа тэд олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилласан тохиолдолд илүү бүтээлч байдаг ажээ.
         Хятад улс болон Дорнод Азийн бусад орнуудын байгалийн шинжлэх ухаан болон инженерийн салбарт хийх судалгаа шинжилгээний ажил нэмэгдэж буй нь эдгээр салбар дахь нийгэм-улс төрийн хязгаарлалт арай бага байгаатай холбоотой гэж үзэж байна. Хятад улс сүүлийн арван жилийн хугацаанд судалгаа шинжилгээнд оруулах хөрөнгө оруулалтаа зургаа дахин нэмж, эрдэмтийн тоогоо мөн хоёр дахин нэмэгдүүлжээ. Олон улсын хэмжээнд ишлэл авсан эрдэм шинжилгээний ажлын тоо бага багаар нэмэгдэж байгаа. Хятадын нэг жилд гаргах эрдэм шинжилгээний материал болон цахим тооцоолох чадавхийг АНУ л гүйцэж байна.
Орчин цагт улс орнуудын нийгэм, улс төрийн систем эрдэмтдийг хамтран ажиллахад саад болохгүй байна. Дэлхийн эрдэмтэд шинжлэх ухааны сүлжээгээ өөрсдөө хянаж зохицуулдаг.  Үндэсний улс төрийн нөхцөл байдал болон шинжлэх ухааны судалгаа, хамтын ажиллагааны хоорондын холбоо нь сул байдаг. Улс төрийн систем нь хяналтад байдаг улс орнуудын шинжлэх ухаанд ямар ч зүйл саад учруулахгүй бөгөөд тэдгээр орнуудад ирээдүйтэй, хамгийн сайн их сургууль, хамгийн сайн судалгааны байгууллагууд байдаг.
        Улс төрчид улс орны ирээдүйд тустай, үр дүнтэй, зөв замыг  эрж хайхад нөлөө бүхий эрдэмтдийн сүлжээг чиглүүлдэг. Ингэхдээ эрдэмтдийн эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээ, өөрийн зохицуулалтыг хязгаарладаггүй юм. Ийм тохиолдолд  тэд шинэ зүйлийг амжилттай сэдэж, бүтээдэг байна. Эрдэмтэн судлаачид өөрийн хил хязгаараар хязгаарлагдахгүй дэлхийн эрдэмтэдтэй хамтран ажиллахыг илүүд үзэж байна.

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More