АИБСТ-ийн багш Батцэцэг
Хэлний сургалтанд хэрэглэгдэж болох үнэлгээний арга хэлбэрүүд нь бусад сургалтынхтай харьцуулахад их байдаг бѳгѳѳд багш/сургууль зорилго хэрэгцээндээ нийцүүлэн сонголтоо хийж болох билээ. АНУ-ын Хавайн их сургуулийн эрдэмтэн Жеймс Д. Браун болон Том Хадсон нар хэлний сургалтанд хэрэглэгдэж буй үнэлгээний аргуудыг “TESOL Quarterly” сэтгүүлд нийтлүүлсэн ѳгүүлэлдээ дараах 3 бүлэгт хуваан үзсэн байна.
1. Хариултын сонголт нь ѳгѳгдсѳн үнэлгээ (үнэн хариултыг сонгох, олон хариултаас зѳвийг сонгох, хариултыг тохируулах гэх мэт)
2. Хариултыг ѳѳрѳѳ бүтээх үнэлгээ (богино хариулт хэлэх эсвэл бичих, бѳглѳх гэх мэт)
3. Хувь оюутан бүрт суурилсан үнэлгээ (конференс, портфолио, ѳѳрийн болон ангийн андын үнэлгээ гэх мэт).
Эхний 2 бүлэгт багтсан үнэлгээний хэлбэрүүдийг уламжлалт аргууд гэх бол харин сүүлийн бүлэг аргууд нь энд ѳгүүлэх үнэлгээний альтернатив шинэлэг хэлбэрүүд юм. Оюутны байнга хувьсан ѳѳрчлѳгдѳж буй эрдэм мэдлэг, гадаад хэлний түвшингийн талаар олон сурвалжаас мэдээлэл авч үнэлгээ ѳгѳх үүднээс үнэлгээний альтернатив аргуудыг багш нар эдүгээ хэрэглэх болоод байна. Иймээс сүүлийн жилүүдэд хэлний сургалтанд checklists, journals, logs, conference, portfolio, self and peer assessment, diary зэрэг алтернатив үнэлгээний арга хэлбэрүүд ихээр ашиглагдах болоод байна.
Уламжлалт тестийн арга нь юуг санаж байна вэ гэдгийг шалгадаг бол, үнэлгээний альтернатив аргууд нь оюутан юу хийж, бүтээж чаддаг вэ, гэдэгт буюу тэднийг юу чаддагаа харуулахад нь туслах стратегиуд юм. Хэдийгээр ийм тѳрлийн үнэлгээг тодорхойлсон нэгдсэн нэг тодорхойлолт байхгүй байгаа ч, гол зорилго нь оюутан аль нэг салбарын талаарх мэдлэг ухагдахууныг хэрхэн бий болгож, боловсруулж, тухайн курсийн даалгаврыг хэрхэн хийж гүйцэтгэж байгаад нь үнэлгээ ѳгѳх юм.
Алтернатив үнэлгээний хэлбэрүүд нь дараах үндсэн шалгууруудтай байдаг:
1. Оюутнуудыг хооронд нь харьцуулахын оронд хувь оюутан бүрийг сургалтын явцад хэрхэн ѳсч хѳгжиж буй талаар баримт цуглуулдаг.
2. Оюутны сул тал нь аль вэ гэхээсээ илүү давуутай тал нь аль вэ , тэд юуг сайн хийж чаддаг вэ гэдгийг анхаардаг.
3. Дүгнэхдээ, оюутан бүрийн сурах арга барил, хэлний чадвар, соёл, боловсролын суурь, болон аль түвшнийх вэ гэдгийг чухалчилж үздэг.
Энэ тѳрлийн үнэлгээнд хэрэглэгдэх хэмжигдэхүүнүүд нь тухайн нѳхцѳл байдлаас болоод янз бүр байж болох ба энд бид англи хэлийг хоёрдогч хэлээ болгон үзэн буй оюутнуудад зориулсан үнэлгээний альтернатив аргуудаас жишээ татъя.
Үгэн бус аргаар үнэлэх стратеги
Биеэр үзүүлэх (Physical Demonstration). Алив шинэ үг хэллэг, ухагдахуун , онолын талаарх ойлголтоо оюутан үг хэлэлгүйгээр дохио зангаа, биеийн хѳдѳлгѳѳнѳѳр илэрхийлэх арга. Жишээ нь, түүхийн хичээлийн ойлголтуудыг үнэн худал гэсэн ѳгѳгдлүүд болгон оюутанд уншиж ѳгѳхѳд оюутан эрхий хуруугаа дээш доош болгон хариулж болно. Шинэ үг хэллэг, ойлголт, үйл явдлыг мѳн биеэр үзүүлж болно. Багш оюутныг хариултыг зѳв буруу гэсэн хүснэгтэд тэмдэглэн авч болно.
Зурж үзүүлэх (Pictorial Products). Заавал яриулж бичүүлэхгүйгээр үзсэн хичээлийн агуулгыг шалгах арга бол оюутнуудаар зураг зуруулах, диаграм, график, хүснэгт, загвар зохиолгох юм. Жишээ нь, орон судлалын хичээл дээр Америкийн тухай үзэж байлаа гэхэд оюутнуудад Америкийн газрын зургийг ѳгѳн колоничлогдож байсан хэсгүүдийг нь олж зураг дээр тэмдэглэх, диаграм, график, хүснэгт хийх даалгавар ѳгч болох юм.
K-W-L хүснэгт
Энэ нь би мэднэ (K), би үүнийг мэдэхийг хүсч байна (W), би үүнийг мэдэж авлаа (L) гэсэн утгатай хүснэгт бѳгѳѳд үүнийг багш нар бүлэг сэдвийн эхэн болон тѳгсгѳлд нэлээд хэрэглэх болсон байна. K-W-L ээр дамжуулан багш оюутан юу мэддэг, ямар сонирхолтой байгааг нь мэдэх боломжтой болдог. Харин сэдэв дуусахад юу сурсныг нь дүгнэх бололцоотой болдог. Хүснэгтийг ангиараа эсвэл оюутан бүр бѳглѳж болно. Англи хэл нь хараахан сайжраагүй байгаа оюутан эх хэлээрээ бѳглѳж болно эсвэл зураг зурж болно.
K
|
W
|
L
|
Lincoln was
important.
His face is on a penny.
He's dead now.
I think Lincoln was a President.
He was a tall person.
|
Why is Lincoln
famous?
Was he a good President?
Why is he on a penny?
Did he have a family?
How did he die?
|
Lincoln was
President of the U.S.
He was the 16th President.
There was a war in America when Lincoln
was President.
He let the slaves go free.
Two of his sons died while he was still
alive.
|
Сэдэв эхлэхийн ѳмнѳ K-W баганыг бѳглүүлж L баганыг дуусахад бѳглүүлнэ. Энэ нь оюутныг зорилготой мѳн сонирхолтой болгох бѳгѳѳд L баганыг бѳглѳхдѳѳ шинэ зүйл сурлаа, надад ахиц гарлаа гэдгээ мэдэрдэг.
Конференс үнэлгээ
Оюутан багшаасаа цаг авч хийж байгаа ажлаа зѳвлѳлдѳнѳ. Бусад тѳрлийн үнэлгээнээс ялгаатай нь сурах үйл явц, стратеги дээр гол анхаарал хандана. Жишээ нь, оюутан зохион бичлэг бичих явцдаа хэд хэдэн удаа уулзаж зѳвлѳгѳѳ авч болно. Энэ үеэр багш оюутны сурах (бичих) үйл явцаа хэрхэн үнэлж байгааг нь болон юунд санаа зовж байгааг нь илүү анхаарч болох юм. Товчхон хэлбэл, конференсийг дараах зорилгоор ашиглаж болно:
-оюутан сурах үйл явцаа тунгаан бодож, дүгнэн цэгнэхэд нь дэмжиж ѳгѳх;
-ѳѳрийгѳѳ илүү сайнаар тѳсѳѳлдѳг болоход нь оюутанд туслах;
-тухайн даалгаврыг хийхэд шаардлагатай чадвар, хэл ярианд анхаарлыг нь хандуулах;
-оюутныг ажиглах, тѳлѳвшүүлэх болон түүний талаар мэдээлэл цуглуулах;
Портфолио (Oюутны хавтас)
Энэ аргыг зурагчин, загвар ѳмсѳгч, график дизайнер зэрэг мэргэжлийн хүмүүс хийсэн ажлаа, авъяас чадвараа товч тодорхой, энгийнээр танилцуулахын тулд хэрэглэдэг. Саяхнаас багш нар оюутны тухайн хичээлд гаргасан хичээл зүтгэл, оруулсан хувь нэмэр, үзүүлсэн авъяас чадвар, хүрсэн амжилт зэргийн түүхийг ѳгүүлэн харуулах зорилгоор оюутнуудыхаа ажлуудаа шилж сонгон эмхэтгэж хавтаслан портфолио хѳтлѳх болсон байна. Ингэхдээ конференсийн үеийн болон портфолиог уншсан товч тэмдэглэл, байх ёстой материалуудын жагсаалт зэрэг орсон байх хэрэгтэй. Портфолиод ямар, ямар материал оуулах, ямар байдлаар хѳтлѳх, ямар шалгууруудтай байх, яаж үнэлгээ ѳгѳх зэргээр тухайн багш/сургууль шийдэх ч гол нь оюутантай хамт ажилд нь үнэлгээ ѳгч, ажлынхаа сайн ба сайжруулууштай талуудыг бие даан олж харах чадварыг нь хѳгжүүлэх нь гол юм. Оюутны портфолиод дараах материалуудыг оруулж болно:
1. Оюутны уншлага, илтгэлийн аудио болон видео бичлэг;
2. тѳрѳл бүрийн бичгийн ажлууд (ѳдрийн эсвэл долоо хоног тутмын тэмдэглэлээс, ном уншсан тэмдэглэл, блогны бичлэгээс, зохион бичлэгийн эхний хувилбар болон эцсийн хувилбар гэх мэт);
3. Оюутны бүтээлч ажлаас (зурсан зураг, график хүснэгт гэх мэт);
4. конференсийн тэмдэглэл, оюутны дурсамжтай түүх;
5. тест, асуулт хариулт;
Ѳѳрийн болон ангийнхны үнэлгээ
Энэ тѳрлийн үнэлгээ нь оюутныг сурах үйл явцдаа илүү хариуцлагатай хандахад тусалдаг. Үр дүн нь шууд харагдахгүй байж болох ч оюутны сурах туршлага нэмэгдэн баяжиж, сэтгэлгээний үндсэн чадварууд хѳгжинѳ. Харин үнэлгээг хэрэглэж эхлэхийн өмнө багш нарт биш харин ѳѳрсдѳд нь илүү тустай гэдгийг сайн мэдрүүлж ѳгѳх нь илүү үр дүнтэй.
Оюутан ѳѳрийн болон ангийн оюутныхаа сурах үйл явцыг ажиглан үнэлэлт дүгнэлт хийдэг. Ингэснээрээ оюутан:
• Ѳѳрийн болон бусдын ажил ба сэтгэлгээний чадварт үнэлгээ ѳгѳх чадвартай болно.
• Гаргасан үнэлэлт дүгнэлтэн дээрээ үндэслэн бие даан сурах стратегийг хѳгжүүлэх боломжтой болно.
• Гол ололт нь оюутан сурах үйл явцыг нь олон ѳнцгѳѳс харсан эерэг саналуудыг ангийхнаасаа хүлээн авна.
• Бусдаас үг сонсохдоо юунд амархан гомддог эсвэл эмзэглэдэг гэдгээ мэдэж авч болно. I
• Яагаад ингэж хэлэх болсон гэдэг учир шалтгаанаа гарган хэлэх чадвартай болно.
Ѳѳрийн болон ангийнхы үнэлгээ дараах тохиолдолд хэрэглэж болно.
• эссэ бичлэг юмуу тѳслийн үр дүнг хэлэлцэхэд ;
• илтгэлийг нэр нууцлан эсвэл ангиар хэлэлцэхэд ;
• бусдын ажилтай танилцсаны дараа үнэлгээгээ шалтгааны хамтаар ѳгѳхѳд ;
• ѳѳрийн болон ангийн оюутны ажлыг хэрхэн сайжруулах тухай хэлэлцэхэд ;
• даалгавар гүйцэтгэж байх үеэр нь оюутны аудио эсвэл видео бичлэгийг хийн ѳѳрѳѳр нь хэрхэн гүйцэтгэснийг нь үнэлүүлэхэд;
• Үнэлгээг ѳгѳхийн ѳмнѳ группээрээ хэлэлцэхэд.
Ингээд англи хэлний бичих ур чадвар заах хичээлд энэ аргыг хэрхэн хэрэглэж болох жишээг харъя .Нэгдүгээр шат, багш сайн бичсэн ажлын жишээ танилцуулна. Нэрийг нь хэлэлгүйгээр ангийнхнаас нь хэн нэгний бичсэн эссэг аль эсвэл ѳѳр ангийн оюутны бичсэн эссэг aшиглаж болно. Үүний ѳмнѳ оюутнууд хичээлийн зорилго, зорилтын талаар сайн ойлгосон байна. Ѳѳрѳѳр хэлбэл, сайн эссэ ямар шалгууруудад нийцэж байх тухайд.
Дараагийн шатанд, оюутан ѳѳрийнхѳѳ бичсэн эссэг уншиж зорилго шалгууруудад нийцэж буй 2 (доод тал нь) жишээг 5 минутын дотор олж яагаад нийцэж байна вэ гэдгээ тайлбарлана. Ингэсний дараа, цаашид сайжруулах хэрэгтэй 1 (доод тал нь) жишээ 5 минутын дотор олж яагаад вэ гэдгээ тайлбарлан ѳѳрѳѳ түүнийгээ сайжруулна.
Ангийнхаа оюутны эссэг мѳн ийм маягаар үнэлж болно. Харин багш урьдчилан үнэлгээний үг хэллэгтэй оюутнуудаа танилцуулна:
• It is well presented.
• It is neat.
• It is useful.
Зззэрэг үг хэллэг нь яагаад энэ ажил сайн болсон гэсэн асуултанд хариулт болохгүй тул хариулт болoх, тайлбар болох ѳгүүлбэрүүдийг сонгох нь зохимжтой:
• you have met the criteria here by ...
• this is your best sentence because ...
• you could improve this example further by …
• you have not met this part of the criteria because ...
• to reach the next stage you need to include more of … гэх мэт.
Багш оюутанд улам ойлгомжтой болгохын тулд online хэлбэрээр ѳѳрийн болон бусдын бичгийн ажилд ѳгсѳн үнэлгээг жишээ болгон оруулж болох бѳгѳѳд online хэлбэрээр мѳн оюутнуудаар үнэлүүлж болно. Цаашилбал, түрүүчийн бичсэн эссэнүүдээс нь алдаатай хэсгүүдийг нь сонгон авч ѳѳрсдѳѳр нь засуулж мѳн эссэ бичихэд нь 60 минутын хугацаа ѳгдѳг байсан бол 50 минут болгон багасгаж 10 минутыг нь хянаж засвар оруулахад зарцуулж сурган дасгалжуулж болно.
Дүгнэж хэлэхэд олон багш, шалгагч нарын ашиглаж татаж буй эдгээр альтернатив аргууд нь дараах давуу талуудтай:
-Оюутныг бүтээлч, бүтээгч байхыг шаарддаг
-Амьдралын бодит жишээ эсвэл тэдгээрийн тѳст жишээг ашигладаг
-Ѳдѳр тутам хичээл дээр хийдэг зүйлээрээ үнэлэгдэх боломжтой
-Оюутанд ойр ойлгомжтой, тэдэнд ач холбогдолтой хичээл даалгаврыг ашигладаг
-Оюутны мэдлэг чадварын давуу ба хѳгжүүлүүштэй талуудын талаарх мэдээллийг ѳгдѳг
-Соёл ѳѳр оюутнуудад хэрэглэхэд тохиромжтой
-Сургалт болон үнэлгээнд багшийн гүйцэтгэх үүргийг шинэчилж ѳгнѳ
-Сургалтын стандарт болон үнэлгээний шалгууруудыг нээлттэй болгодог.
-Компьютер биш хүн дүн тавьдаг
-Асуудал шийдвэрлэх болон сэтгэлгээний ахиулсан түвшний чадварыг ашиглахад хүргэдэг
-Сургалтын үргэлжлэх хугацаанд үл анзаарагдам байдлаар дүгнэж болно.
-Үр дүн тѳдийгүй, үйл явцад мѳн анхаарлыг хандуулдаг.
Үнэлгээний алтернатив арга хэлбэрүүд нь уламжлалт аргуудаас огтын ѳѳр зүйл биш, харин удаан хугацааны туршид сайжран хѳгжсѳн хэлбэр нь гэдгийг энд хэлэх нь зүйтэй.
0 comments:
Post a Comment