Юуны
өмнө ХИС сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаандаа чанарын шинэчлэл хийх
алхмуудыг хийж байгаад оюутнуудын зүгээс талархаж буйгаа илэрхийлье.
Хөдөлмөрийн
зах зээл дээр өрсөлдөхүйц нэр хүндтэй оюунлаг залуусыг бэлтгэн гаргана гэдэг нь
тухайн сургуулийн чанар хийгээд нэр хүндийн илэрхийлэл билээ. Мэдээж тухайн их
дээд сургуулийн нэр хүнд ажлын байртай болоход их бага хэмжээгээр нөлөөлнө
гэсэн бодол хүн бүрт байдаг.
Оюутнуудын мэдлэг, амжилт багш нарын ур чадвартай салшгүй холбоотой. Багш
нарын зүгээс оюутнуудад дүн бус олж авах мэдлэг чухал гэдгийг ухамсарлуулах
зайлшгүй шаардлага тулгараад байна. Мөн оюутнуудын “хүсэлд нь бус мэдлэгт” нь
дүн тавих хэрэгтэй. Ингэснээр өндөр дүн бүхий дипломтой боловч ажлын байргүй
төгсөгч бэлдэхээс сэргийлнэ. Төгсөгчдийн дүнд бус мэдлэгт анхаарал хандуулснаар
зах зээл дээр “ХИС-ийн бүтээгдэхүүн”-ий эрэлт нэмэгдэх боломжтой.
Гэхдээ зөвхөн багш сайн бол оюутан сайн байна гэж дүгнэх нь явцуу ойлголт
юм. Сургалтын орчин, материаллаг хүчин зүйлс, мөн оюутнуудыг идэвхжүүлэх
урамшуулах зэрэг нь сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлнө.
-
Ном сурах бичгийн хүрэлцээ муу, бие даан хичээллэх анги
танхим, орчин байдаггүй зэрэг дээр оюутнууд байнга санал гомдлоо илэрхийлдэг.
Энэ асуудлыг шинээр баригдаж буй өргөтгөл ашиглалтанд орсноор бүрэн шийдвэрлэж
өгнө гэдэгт нийт оюутнууд итгэлгэй байгаа билээ.
-
Оюутнуудыг урамшуулах идэвхжүүлэх тал дээр сурлагын голч
дүнгээс нь шалтгаалан сургалтын төлбөрийн 5, 10%-ийг чөлөөлөх, мөн шилдэг 10
оюутанд захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог зэрэг нь идэвхжүүлэхүйц алхмууд мөн
хэдий ч нийт оюутнуудад нээлттэй ил тод байдлаар шалгаруулах, шалгарсан
оюутнуудыг зарлан таниулах үйл явц бусад
оюутанд үлгэр дууриал болох талтай. Өөрөөр хэлбэл оюутан элсэн орсон цагаасаа
дээрх тэтгэлэг урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл авснаар өөрт буй
боломжийг ашиглан амжилттай сурах сэдэл
төрөх юм. Гэхдээ дээрх нь зөвхөн сурлагын голч дүнгээс хамаардаг урамшуулал
тул “бүтээлч сэтгэлгээ, мэдлэгийг бодитой болгох” орхигдох магадлалтай. Энэ тал
дээр анхаарах үүднээс сургуулийн эрдэм шинжилгээний бага хурал, ялангуяа бусад
их, дээд сургуулиудын хоорондын эрдэм шинжилгээний бага хурал, олимпиад,
тэмцээнд оролцох оюутнуудыг боломжит бүх талаас нь дэмжиж өөрийн бүтээлээрээ
томоохон тэмцээнд байр эзэлсэн тохиолдолд кредитийн урамшуулал олгодог системтэй
болох нь оюутнуудын хувьд идэвхжих сургуулийн хувьд оюутнуудаараа дамжуулан нэр
хүнд байр сууриа өсгөх давуу талуудтай юм.
Элсэгчдийн
чанар бол анхаарал хандуулах асуудлын нэг зайлшгүй мөн.
Элсэгчдийн жагсаалтаас харахад
манай сургуульд өндөр оноотой хүүхдүүд ихээр бүртгүүлдэг. Гэхдээ элсэн орохгүй
өөр сургуульд орох тохиолдол цөөнгүй. Энэ тохилдолд улаан шугамны доор жагссан
элсэгчдийг дарааллын дагуу дээш нь гүйлгэж элсүүлэх журам МУИС, ТИС, ЭМШУИС
гээд томоохон сургуулиудад хэрэгждэг. Гэтэл манай сургууль төдийлөн
хэрэгжүүлэхгүй харин зураасны доор орсон л бол хандив авч элсүүлдэг нь сайн
сурагчдыг цааш нь түлхэж буй хэрэг билээ. Иймээс элсэлтийн асуудлыг онцгойлон
анхаарах нь зүйтэй.
Хүндлэгдэн
алдарших хүн бүхэн
Хүмүүнлэгийн
Ухааны Их Сургуулиас төрөх болтугай.
ХИСОХ-ны гишүүн, Банкны эдийн засаг ня-бо III курс Э.Мөнх-Уянга
0 comments:
Post a Comment